mn
ДЭМБ-ын төлөөлөгчид НЭМҮТ-д зочиллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэчимэг нар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд зочиллоо. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, албан ёсны уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, халдварт бус өвчин, хүн амын эрүүл мэндийг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа нягт болгож ажиллахаар санал солилцжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Сергей Диордица Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, НЭМҮТ-тэй хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.


Top