mn
ЭША Б.Оюундарь шатрын тэмцээнд мөнгөн медаль хүртлээ

Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан гэсэн төрлүүдээр 2018 оны арваннэгдүгээрсарын 5-наас 18-ны хооронд болжбайна. 

Энэ жилийн тэмцээнийг уламжлал ёсоор шатрын тэмцээнээр эхлүүллээ. Энэ жилийн шатрын тэмцээний багийн төрөлд 18 байгууллагын17 багийн85 тамирчинөрсөлдснөөс ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн 7хожилтой 28 оноогоор алтан медалийн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн 5 хожил 2 хожигдолтой 22,5 оноогоор мөнгөн медалийн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн 5 хожил 2 хожигдолтой 19 оноогоор хүрэл медалийн болзол хангасан бол Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн 4 хожил, 1 тэнцэл, 2 хожигдолтойгоор тусгай байранд орсон байна. 

Ганцаарчилсан төрөлд

Ганцаарчилсан эрэгтэй шатрын төрөлд 26 тамирчин оролцсноос ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША Ж.Энхбаяр алтан медалийн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Салбарын эрхлэгч Д.Ууганбаатар мөнгөн медалийн, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Г.Баттүшиг хүрэл медалийн болзол хангасан бол ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ЭША Т.НасанеОчир тусгай байранд шалгарсан байна. 

Ганцаарчилсан эмэгтэй шатрын төрөлд 15 тамирчин оролцсноос ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн ЭША Г.Даваадулам алтан медалийн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭША Б.Оюундарь мөнгөн медалийн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ЭША М.Долгормаа хүрэл медалийн болзол хангасан бол Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн М.Нандинцэцэг тусгай байранд шалгарсан байна. 

Ширээний шилдэг тоглогчид

Энэ удаагийн тэмцээнд ширээний шилдэг тоглогч шалгаруулсан бөгөөд нэгдүгээр ширээнээс ШУА-ийн Түүх, археологийн Э.Цэгмид, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Д.Баатархүү, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Р.Уламбаяр, хоёрдугаар ширээнээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Т.Насан-Очир, Анагаах ухааны хүрээлэнгийн Т.Болор-Эрдэнэ, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн С.Пүрэвдорж, гуравдугаар ширээнээс ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Ж.Энхбаяр, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Д.Ганбат, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Ц.Банзрагч, дөрөвдүгээр ширээнээс ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Г.Даваадулам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Б.Оюундарь, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Болормаа, тавдугаар ширээнээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн М.Долгормаа, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Д.Мандир, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ё.Амарбаясгалан нар тус тус шалгарсан байна. 


Top