mn
Судалгааны үр дүнгүүдийн тойм

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь агаарын бохирдол, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар дараах судалгаануудыг гүйцэтгэсэн ба судалгааны үр дүнгүүдээс дурьдвал:

1.    Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдолт, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн түвшин эрүүл ахуйн үнэлгээ, сэргийлэх арга”, 2000 он.

Судалгаагаар Улаанбаатар хот, Дундговь, Өвөрхангай аймгийн агаар, хөрс, ус, хүнсний зарим бүтээгдэхүүнд атом шингээлтийн спектрометрийн аргаар хар тугалгын агууламжийг тодорхойлсон. Агаар, хөрс, ус, хүнсний зарим бүтээгдэхүүн, цус, цасан дахь нийт 647 дээжид хар тугалгын агууламжийг шинжлэхэд хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол өндөр байгаа дүн гарсан. Судалгааны дүнгээр УБ хотын агаарт хар тугалгын хэмжээ 2.34±0.2мг/м3  байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.3 дахин их гарсан байна.

Хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын дундаж агууламж 0.75±0.076мkг/дл, хөдөөд 0.56±0.05мг/дл байгаа нь тогтоогджээ.  Эцэг эх нь хар тугалгатай нөхцөлд ажилладаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж эцэг эх нь хар тугалгагүй нөхцөлд ажилладаг хүүхдийн цусан дахь хар тугалганы агууламжаас өндөр байсан ба агаар дахь хар тугалгын агууламж нь хүүхдийн цусны хар тугалгын түвшинд хүчтэй нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.

2.      “Улаанбаатар хотын зарим ажлын байрны хар тугалгын судалгаа”, 2006 он.

Судалгаагаар УБ хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хар тугалгын нөлөө бүхий 19 ажлын байрны (автомашин засварын газар) агаар, барилгын засварт хамгийн өргөн ашиглагдаж буй 5-6 төрлийн будаг, төрөл бүрийн маркийн автомашины утаанаас ялгарч байгаа хар тугалгын хэмжээг тодорхойлох зорилгоор нийт 74 дээжинд шинжилгээ хийсэн. Судалгаанд хамрагдсан авто машин засварын газруудын ажлын байрны агаар дахь хар тугалгын агууламжийг судалсан дүнгээс харахад агаар дахь хар тугалгын дундаж хэмжээ 0.0053±0.0008мг/м3 буюу Монгол улсад мөрдөж байгаа ажлын байрны агаар дахь хар тугалгын стандарт хэмжээтэй харьцуулахад 1.8 дахин бага буюу стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй гэсэн дүн гарсан байна.

3.    Агаарын бохирдлоор ялгаатай хот суурингийн хүүхдийн эрүүл мэндийг судалсан нь, 2001 он.

Судалгаагаар Улаанбаатар хот, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн зарим сумдын агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг  хүүхдийн эрүүл мэндтэй холбон судалсан. Судалгааны ажлын хүрээнд  агаар дахь тоос, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл,хүхэрт устөрөгчийг тодорхойлох шинжилгээг нийт 718 дээжинд  хийсэн. Мөн 257 хүүхэд арьсны аутофлорын, 153 хүүхэд хамтын салстын нянгийн ургалтын, 318 хүүхэд кандид илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Агаарын бохирдлыг судалсан дүнгээр агаарын бохирдлын үзүүлэлтийг зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад Улаанбаатар хотод хүхэрлэг хий 1.8 дахин их, азотын давхар исэл 2.2 дахин их, хүхэрт устөрөгч 16.2 дахин их, Дундговь аймагт хүхэрлэг хий 7 дахин бага, азотын давхар исэл 11.5 дахин бага, хүхэрт устөрөгч 1.3 дахин бага, Өвөрхангай аймагт хүхэрлэг хий 8.33 дахин бага, азотын давхар исэл 1.7 дахин их, хүхэрт устөрөгч ЗДХ-д байсан байна. Агаарын бохирдолт багатай аймаг, сум, сууринтай харьцуулахад арьс салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү, бохирдуулагч бодисын хэмжээтэй шууд хамааралтай байсан дүн гарсан байа.

4.    Улаанбаатар хотод оршин суугчдын агаарын бохирдлын талаарх мэдлэг, хандлага, 2007 он.

Судалгаанд Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг, гэртээ ихэвчлэн гал түлдэг 15-аас дээш насны нийт 448 хүн амыг хамруулсан. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотод оршин суудаг ард иргэдийн дийлэнх нь агаарын бохирдол өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн яндангаас гарах утаанаас болж ихэсдэг, зун бохирдолгүй гэсэн ойлголттой байна. Хүн амын дийлэнх нь агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлд нөлөөлдөг талаар мэдлэгтэй байсан ба харин  харин зүрх судасны өвчлөл, хавдар үүсэхэд нөлөөлдөг талаар мэдэхгүй байсан байна. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар оролцогчдын дийлэнх нь ойлголтгүй байсан хэдий ч УБ хотоос хамрагдагсад  иргэд төр засаг, ОУБ-тай хамтран агаарын бохирдлыг бууруулахад тэдний оролцоо нэн чухал гэсэн зөв хандлагатай болох нь тогтоогджээ.

5.    Дотоод орчны агаарын чанар, 2008 он

Дотоод орчны агаарын чанарт нөлөөлж буй түлшний төрлийг тогтоох зорилгоор 30 айл, өрхөд түлш болон халаагуурын 5 төрлийг турших туршилт судалгаа хийж (түүхий нүүрс, япон брикет түлш, шахмал түлш, цахилгаан халаагуур, сайжруулсан зуух), орон сууцны айл өрхийн агаартай  харьцуулан үнэлгээ өгсөн. Туршилт судалгаагаар азотын давхар исэл, хүхэрлэг хий, нарийн ширхэглэгт (PM2.5)болон том ширхэглэгт (PM10) тоосонцор, өдөр, шөнийн цагийн дундаж хэм, өдөр шөнийн цагийн дундаж чийглэгийг тодорхойлсон. Судалгаагаар нарийн ширхэглэгт (PM2.5)болон том ширхэглэгт (PM10) тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд хүрсэн байсан. Зарим өрхийн дотоод орчны агаар дах хүхэрлэг хийн болон азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан нь тогтоогджээ.

6.    “Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлс, агаарын бохирдолт хүн амын нас баралтын хамаарал” , 2009 он.

Улаанбаатархотынагаарынбохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хүнамындунд тохиолдох амьсгалын замын өвчлөл, насбаралт, агаарынбохирдолтын харилцан хамаарлыг тогтоох зорилгоор  судалгааны ажил хийгдсэн. Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн статистикийн 2004-2008 оны 10000 хүн ам дахь тоон үзүүлэлтүүд,  2004-2008 оны агаарын бохирдлыг илэрхийлэгч хүхэрлэг хий, азотын давхар исэл, том болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжилтүүдийн тоон мэдээлэл, цаг уурын хэмжилтүүдийн тоон мэдээллүүдийг судалгаанд ашигласан.  Хүхэрлэг хийн агууламж хүйтний улиралд  нэмэгдэн, стандарт хэмжээнээс ихэсч  байсан ба азотын давхар ислийн агууламж өвөл, хаврын улиралд нэмэгдсэн хэдий ч  стандарт хэмжээнд байсан нь тогтоогджээ.Агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн  агууламж ихсэхэд хүн амын дундах амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байсан байна.

7.     “Улаанбаатар хотын орчны агаар дахь нарийн ширхэглэгт болон том ширхэглэгт тоосонцрын амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны хурц, архаг өвчлөлд үзүүлэх нөлөөл” судалгаа, 2008-2009 он.

Улаанбаатар хотын 6 дүүрэгт агаарын бохирдлын том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5), азотын давхар исэл(NO2) зэрэг тоон үзүүлэлтийг хэмжин, тэдгээрийн хүн амын нас баралт, амьсгалын болон зүрх судасны замын өвчлөлд хэрхэн нөлөөлж буйг судалсан. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын хүн ам харилцан адилгүй эх үүсвэрээс гаралтай, төрөл бүрийн химийн найрлага, хэмжээтэй өндөр концентраци бүхий тоосонцрын бохирдлын нөлөөлөлд өртөн амьдардаг нь тогтоогдсон ба нас баралтын бүтэн жилийн тоон мэдээг авч үзэхэд бүдүүн ширхэглэгт тоосонцортой хүчтэй хамааралтай болох нь ажиглагдсан. Харин дулааны улиралд нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж(PM2.5)болон нас баралтын хооронд хүчтэй хамаарал ажиглагдсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд  зүрх судасны тогтолцооны өвчлөл нь том болоннарийн ширхэглэгт тоосонцрын агууламжтай(PM10, PM2.5)-ын  хүчтэй хамааралтай  байсан байна.на.

8.     “Цаг уур, агаарын бохирдол, эрүүл мэндийн зарим үзүүлэлтийн хандлага, хамаарал” судалгаа, 2010 он.

Судалгаанд орчны агаарын бохирдлын үзүүлэлтэд азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламжийг 1996-2008 оны байдлаар, амьсгал, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн мэдээг 1974-2008 оны байдлаар, хүн амын нас баралтын мэдээг 1990-2008 оны байдлаар холбогдох газруудаасавч эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн.  Өвчлөлийн мэдээг авч үзэхэд УБ хотын Яаралтай тусламжийн төвийн дуудлагаар бүртгэгдсэн зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс цусны даралт ихсэх өвчин, тархины цус харвалт, тархины шигдээс өвчин нь агаарын бохирдол, агаарын хэм, хур тунадасны  хэмжээнээс ямар нэгэн хамааралгүй байсан байна.  Харин амьсгалын замын өвчлөлийг цаг агаарын болон, агаарын бохирдолтын үзүүлэлтүүдтэй холбон судлахад амьсгалын замын өвчлөл нь цаг агаарын үзүүлэлтүүд болон, агаарын бохирдолтой  хамааралтай байгаа нь тогтоогдсон байна.

9.    Монгол орны уур амьсгалын  өөрчлөлтөөсхүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн судалгаа,2012 он

Судалгаагаар 2009-2011 онуудад Монгол улсын 0-16 насны хүүхдийн дунд бүртгэгдсэн амьсгалын замын болон  халдварт өвчний тохиолдол, насанд хүрэгчдийн дунд бүртгэгдсэн амьсгал, цусны эргэлтийн тогтолцоо, халдварт өвчний тохиолдол, нас баралтыг агаарын чанарын зарим үзүүлэлттэй холбон судалсан. Судалгааны дүнгээс харахад 0-16 насны хүүхдийн дунд тохиолдож буй амьсгалын тогтолцооны өвчлөл нь  агаарын хэм, агаарын даралт, салхины хурд, хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, нарийн ширхэглэгт тоосонцор (PM 2.5) зэрэг агаарын чанарын үзүүлэлтүүдтэй хамааралтай байсан байна. Нас баралтын бүртгэлийн мэдээнээс харахад насанд хүрэгсдийн дунд зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралт дийлэнх хувийг эзэлжэнэ ньагаарын бохирдол, цаг уурын бусад (агаарын хэм, чийгшил, хур тунадас, салхины хурд зэрэг)үзүүлэлттэй харьцуулахад агаарын даралт, хур тунадасны хэмжээ зэрэг үзүүлэлтээс хамаарч байгаа нь тогтоогджээ.

Top