mn
Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж

 Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж

Ширээ сандлын стан­дарт
ЕБС-ын сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартаар тогтоож өгсөн. Ширээ сандлын хувьд стандартыг тогтоохдоо биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм.

Сурагчдын ширээ ба сандлыг нэг болон хоёр суудалтай байхаар тооцно.

I-             Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)

II-            Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)

Стандартад нэг метрөндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангил­лаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.

Сурагчийн ширээ, сандлын ангилал, өнгийн тэмдэглэгээ

Ширээний ангилал

Сурагчийн биеийн дундаж өндөр (мм)

Өндрийн бүлэг


Ширээ, сандлын өндрийн харьцаа

Өнгийн тэмдэглэгээ

код

1

I

1050

1050-1150

Ширээний өндөр -53

Сандлын өндөр  -31

Улбар шар

2

II

1200

1150-1300

Ширээний өндөр -59

Сандлын өндөр -35

Хөх ягаан

3

III

1350

1301-1450

Ширээний өндөр -64

Сандлын өндөр  -38

Шар

4

IV

1500

1450-1600

Ширээний өндөр -71

Сандлын өндөр- 43

Улаан

5

V

1650

1601-1750

Ширээний өндөр -76

Сандлын өндөр  -46

Ногоон

6

VI

1800

1751<

Ширээний өндөр -82

Сандлын өндөр  -51

Цэнхэр

 
Сургуулийн сурагчдын цүнхний хэмжээ
Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын  зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн  байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн  норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд  хэрэглэгдэхгүй  ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу  жишиг байдаг юм.

-Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?

-Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх  авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс   бид  эцэг,  эхчүүддээ хүү­хэд­­дээ  цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Top