mn
Эрүүл мэндийн ажилчдын баярын мэндийг хүргэе

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, албан хаагчид, эрдэм шинжилгээний ажилтнуудын хийж буй судалгаа, сургалт, лабораторийн шинжилгээ, сурталчилгаа нь бүгд Нийтийн эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд чиглэсэн байдаг билээ.


Бид монгол хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлийг судлан нотолгоо бий болгож, түүнийгээ бодлого шийдвэрт тусгуулан, хүн амын дунд өвчлөхөөс урьдчилан сэргийлэх амьдралын зөв хэвшлийг бий болгох үүднээс 50 жил тасралтгүй ажиллаж ирсэн. 

Эрүүл амьдралын зөв дадал хэвшилтэй Монгол иргэдийг бий болгохын төлөө хамтран ажиллаж буй та бүхэндээ "Эрүүл мэндийн ажилчдын баяр"-ын мэндийг хүргэж, ажил хөдөлмөрийн их амжилт, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.

Та бидний үйлс ариун байг

Top