mn
Өглөөний цайны жор №9

Бэлдэх арга:

1.    Овьёосоо буталж нунтаглана.

2.    Усаа буцалгаад дээрээс нь нунтагласан овьёосоо хийж 3-5минут буцалгасны дараа, сүү, жимсний чанамалаа хийж бэлэн болгоно.

Энэ зутан нь цусан дахь холестролын хэмжээг багасгаж зүрх судасны өвчнөөс урьчилан сэргийлнэ.

Луувантай бууцайтай хачиртай талх бэлдэх арга

Талхаа зүсэж цөцгийн тос түрхэнэ. Луувангаа үрүүлээр үрж нэг талхан дээрээ тарааж дээрээс нь бууцайн навч тавьж үлдсэн талхаар дарна.

Тайлбар: Энэ цэс нь овьёосны зутан, лууван бууцайтай хачиртай талх, нэрсний шүүснээс бүрдэнэ. Овьёос нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, цусан дахь холестеролын хэмжээг бууруулах, ясны сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой. Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй. Бүхэл үрийн гурил нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь чихрийн хэмжээг багасган, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж биеийн эсэргүүцлийг сайжруулна.

Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Top