mn
ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА

ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА-МОНГОЛ 2014

Төслийн удирдагч: П.Энхтуяа

Санхүүжүүлэгч байгууллага: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Үндэсний түвшинд 2014 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж Улаанбаатар хот болон 21 аймгийн ЕБС-ийн сурагчдын нийт 7298 сурагчид оролцсоноос 6,178 нь буюу  92.3 хувь нь 13-15 насны зорилтот бүлэг байлаа. Мөн эдгээр 60 сургуулийн ажилтнуудын төлөөллийг оролцуулан тамхины бодлогын мэдээллийг цуглуулан мэдээллийн цэгцлэлтийг хийж эхний байдлаар үндэсний судалгааны явцын үр дүнгүүдийг цэгцлэлт хийж тайлан бичихэд бэлэн болголоо.

Судалгааны хураангуй тойм үр дүнгээс дурьдвал, нийт судалгаанд оролцсон сурагчдын 14.3 хувь, үүнээс хөвгүүдийн 20.3%, охидын 8.3% одоогоор ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байна. Мөн нийт сурагчдын 5.6%, хөвгүүдийн 8.2%, охидын 2.9% одоогоор тамхи татаж байна. Нийт сурагчдын 9.5%, хөвгүүдийн 13.6%, охидын 5.7% одоогоор утаагүй тамхи хэрэглэж байна. Хүртээмж, олдоц: Янжуур тамхи татагчдын 70.4% нь тамхиа дэлгүүр, гудамжны худалдаачин, ТҮЦ-нээс авдаг. Тамхи худалдан авсан тамхи татдаг сурагчдын 51.4%-д тамхи худалдан авахад тэдний нас нь саад болж байгаагүй. Хэвлэл мэдээлэл: 10 сурагчийн 6 нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тамхины эсрэг сурталчилгааг харсан. 10 сурагчийн 1 нь тамхи худалдаалж буй газарт тамхины зар сурталчилгаа, тамхины хэрэглээг дэмжсэн сурталчилгааг харсан. Мөн 10 сурагчийн нэгд тамхины брэндийн лого бүхий ямар нэгэн зүйл байдаг. Мэдлэг, хандлага:Сурагчдын 36.4% нь бусдын тамхи таталт өөрсдөд нь хортой болох тухай бодож байсан. Сурагчдын 90.3 хувь нь хаалттай олон нийтийн газар тамхи татахыг хориглохыг дэмждэг.

Top